Т.Болормаа: Хүүхдэд өндөр халуурах шинж тэмдэгтэй илэрч байгаа томуу, томуу төст өвчин буурахгүй байна

 Т.Болормаа: Хүүхдэд өндөр халуурах шинж тэмдэгтэй илэрч байгаа томуу, томуу төст өвчин буурахгүй байна

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн ачаалал сүүлийн гурван ихэсжээ. 

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа холбогдох мэдээлэл, авч хэрэгжүүлж буй өргө хэмжээний талаар өглөө. 

Тэрбээр “Хүүхдийн эмнэлэг сүүлийн гурван сар ачаалал их байгаа ч 1-3 дугаар сартай харьцуулахад үндсэн ачаалал 25 хувиар буурсан.ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник долоо хоногт 5,000 гаруй, яаралтай тусламжаар 1,600-1,800 хүүхдэд үйлчилдэг. 

Сүүлийн долоо хоногийн мэдээгээр томуугийн А хүрээний H3N2, SARS-CoV-2 вирус болон бусад томуу, томуу төст өвчний вирусүүд хүүхдүүдийн дунд идэвхтэй дэгдэлттэй байна. Хүүхдэд өндөр халуурах шинж тэмдэгтэй илэрч байгаа томуу, томуу төст өвчин өмнөх хоёр жилийн өмнөх үзүүлэлттэй харьцуулахад буурахгүй үргэлжилж байна.

Ковидын дэглэм буурсантай холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдүүдээ олон нийт их бөөгнөрсөн газраар дагуулж явах байдал ихсэж, халдвар хамгааллын дэглэм барихгүй байгаатай холбоотойгоор томуугийн дэгдэлт үргэлжилж байж болзошгүй.

Өдөрт дунджаар 280-480 хүүхдэд үйлчилж ачаалал ихтэй байгаа. Ачаал их байгаатай холбоотойгоор яаралтай тасгийн үндсэн урсгал дээр хоёр эмч, дөрвөн резидент, сувилагчийн баг ажиллаж байна.

Мөн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник 1, 3, 5 дахь өдрүүдэд 16:50-19:50-ын хооронд нэмэлт цаг өгч, уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн орон нутгаас ирсэн хүүхдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх бол тухайн өдөрт нь эхний үзлэгт хамруулна” гэв. 

Кабинетуудад орны хүлээгдэл 3-5 хоног байгааг хэллээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.