Ч.Сайханбилэг, Д.Сосорбарам нар АН-ын ҮБХ-ны гишүүн болжээ

 Ч.Сайханбилэг, Д.Сосорбарам нар АН-ын ҮБХ-ны гишүүн болжээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ротацийн хурал боллоо. Энэ удаагийн ҮБХ-ны хуралд нэр дэвшигчид цахимаар бүртгэв. Үндэсний бодлогын хороо нийтдээ 304 гишүүнтэй бөгөөд цаашид бодлогын үйл ажиллагаагаа идэвхжүүлж, 14 дүгээр намын Их хурлаа товлон зарлах юм. Тус хурлаар намын удирдлага, намын даргаа сонгоно.

Энэ удаад Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдэд бизнесмен, эдийн засагчид олноор орж ирсэн бол хуучин гишүүд ч татвараа төлж, гишүүнээрээ үлджээ. Тухайлбал, АН-ын гишүүн С.Баярцогт, Б.Хурц, Х.Тэмүүжин нар гишүүний татвараа төлсөн учраас ҮБХ-ндоо үлдсэн байна. Харин шинээр Д.Сосорбарам Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Д.Доржпүрэв,  Д.Ренцэнтавхай нар ҮБХ-ны гишүүнээр орж иржээ.

Ардчилсан намын ҮБХ-ны шинэ гишүүд:

Д.Сосорбарам, Я.Равдандорж, Д.Доржпүрэв, А.Мишигдорж, Б.Сайнзаяа, П.Анхтуяа, Т.Анхбаяр, Э.Гантулга, Э.Галбадрах, Ж.Батчулуун, Д.Батдорж, С.Чулуунбаатар,  Д.Жаргалсайхан, Г.Батхуяг, Ч.Батнасан,  М.Мэгзэр, Б.Жавзанхорол,  Д.Батчулуун, Т.Хишигбаатар, Б.Цэгмид,  А.Цэнгэл, Б.Хуланбор, Ж.Баяржавхлан, Н.Пүрэвдорж, Н.Бат-Орших, Б.Анхныбаяр, Ө.Сэрсэндэмид, О.Оюунбилэг, Б.Ариунзаяа, Г.Бямбадорж, Э.Анхбаяр, С.Алтаншагай, Г.Мөнхсүлд, Ц.Дулмаа, Д.Ренцэнтавхай, М.Содбаяр,  Ч.Ууганчимэг, Б.Ариунболд, Д.Оргил-Эрдэнэ, Н.Оюуншүр, Ц.Чинбат, З.Энхбаяр нар шинээр сонгогдож, үнэмлэхээ гардаж авав.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.