Төрийн албаныхныг нөөцийн мах худалдан авахыг шаарджээ

 Төрийн албаныхныг нөөцийн мах худалдан авахыг шаарджээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. Ганболд хотын харъяа байгууллагуудад хандан нөөцийн мах худалдан авахыг шаарджээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 539 дэлгүүр, худалдааны төв нөөцийн мах зарж байгаа. Энэ хавар нийслэлчүүдийн хэрэгцээг хангахаар нийт 13 мянган тонн мах бэлтгэсэн хэмээн салбарын яам өнгөрөгч өвөл мэдээлж байсан. Сар шинийн баярын дараагаас нөөцийн махыг худалдаанд гаргасан ч борлуулалт муу байсан аж.

Нөөцийн үхрийн мах 8900 төгрөг, ямааны мах 6900 төгрөг , хонины мах 7750 төгрөг , нуруугаар нь 7550 төгрөгөөр худалдаалж байгаа нь нойтон махнаас хоёр дахин хямд гэсэн үг.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.