Нэг тэрбумыг завшсан Хөвсгөлийн ХХҮГ-ын даргыг прокурорт шилжүүлжээ

 Нэг тэрбумыг завшсан Хөвсгөлийн ХХҮГ-ын даргыг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс долоо хоног бүр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэргүүдийг прокурорын байгууллагад шилжүүлдэг.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Э нь Хөвсгөл аймагт хуваарилагдан ирсэн нэг тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр, хүүгүй мөнгийг өөрийн хамаарал бүхий иргэдэд олгож, төсвийн мөнгөнөөс завшсан гэх хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байна.

Түүнд холбогдох хэргийг прокурор хянаж үзээд, үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.