“Приүс- 30” загварын автомашин шатаж, гэр бүлийн хоёр амь насаа алджээ

 “Приүс- 30” загварын автомашин шатаж, гэр бүлийн хоёр амь насаа алджээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд “Богдын даваа уруудах замд машин шатаж байна” гэсэн мэдээллийг ирүүлжээ.

Дээрх мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад 28 настай эмэгтэй, 30 настай эрэгтэй нар “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлтэй шатаж нас барсан байжээ.

Талийгаач нар нь нэг гэр бүлийн хоёр байсан бөгөөд албаныхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.