ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БОЛЗОШГҮЙ ЗААЛТУУДЫГ ЭРГЭЖ ХАРАХ ШААРДЛАГАТАЙ

 ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БОЛЗОШГҮЙ ЗААЛТУУДЫГ ЭРГЭЖ ХАРАХ ШААРДЛАГАТАЙ

Монгол Ардын Нам парламентын ардчилсан тогтолцоог улам бүр төгс боловсронгуй болгох, хувь хүний болон бизнесийн эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг хийх ажлыг эхлүүлсэн. 30 дугаар Их хурлаараа “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг баталж хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч, судлаачдаас бүрдсэн “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”-г дэргэдээ байгуулсан. Тус хүрээлэнгийн гүйцэтгэх захиралаар хуульч, өмгөөлөгч Б.Баасанжаргал ажиллаж байгаа бөгөөд “Бодлогын зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд  Монгол Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн 11 гишүүн ажиллаж байгаа юм.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 800 орчим хуульд эрдэмтэн, судлаачдын багаар судалгаа хийлгүүлж, салбар хуулиуд дахь хүний эрх зөрчсөн 800 гаруй заалтуудыг засварлуулах ажлыг гардан гүйцэтгэж байна. Намын дэргэдэх “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн” нь хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн бие даасан судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг хуулиудад тусгах зорилгоор цуврал нээлттэй хэлэлцүүлгүүдийг 7 хоног бүр тогтмол зохион байгуулж хэвшлээ. 

УИХ дахь Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэгдэх гэж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх зарим зохицуулалт хүний эрхийг зөрчиж болзошгүй байгаа тул зөвлөмж боловсруулж, УИХ дахь МАН-ын  бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд хүргүүллээ.​

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.