Үйл ажиллагааг нь зогсоосон мах боловсруулах үйлдвэрийн нэрс

 Үйл ажиллагааг нь зогсоосон мах боловсруулах үйлдвэрийн нэрс

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан болон МХЕГ, ШӨХТГ-ын удирдлагууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр 

Шадар сайд С. Амарсайхан: “Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа 32 аж ахуйн нэгж байна. Монгол улсын хэмжээнд зөвшөөрөл бүхий эрхтэй 60 аж ахуйн нэгж,  БНХАУ-руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 үйлдвэр байгаа. Сонгинохайрхан дүүргийн  32-р хорооны Эмээлтийн орчмын махны үйлдвэрт хяналт, шалгалт явуулж,  17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоож лацадсан. Түүнчлэн мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож, эрсдэлийн үнэлгээ хийж ажиллана” гэв. 

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Б.Баасандорж үйл ажиллагааг нь зогсоосон 17 үйлдвэрийг мэдээлэв. 

Үйл ажиллагааг нь зогсоосон аж ахуйн нэгжүүд:

• “Цэлмэг онгод” ХХК-д 2 лац тавьсан 

• “Язгууртны  эко хүнс ” ХХК-д 2 лац тавьсан 

• “Саян Уул” ХХК

• “Дун ван интернэйшнэл” ХХК

• “Натурал грийн фүүдс” ХХК

• “Цасансан тиан” ХХК

• “Оргил гүн” ХХК 

• “Өргөө миит трейд” ХХК

• “Монгол эко мах” ХХК

• “Эс Эс Си Монголиа Фүүдс “ХХК эдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож лацаджээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.