“ХҮҮХДИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

 “ХҮҮХДИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан дүүргийн хүүхэд, багачуудад зориулсан “ХҮҮХДИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр /2022.06.01/ “Хүүхэд, залуучуудын театр”-ын гадна талбайд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Хууль Зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Жаргалмаа болон холбогдох удирдлагуудын хамт оролцож нийт багачууддаа баярын мэнд хүргэн, аз жаргалыг хүсэн ерөөлөө.

Хүүхдийн баярт зориулсан энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 1500 гаруй хүүхэд, багачууд оролцож нэгэн өдрийг тоглоом, үлгэрийн цаг, дуу, бүжиг наадамд баясан инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ. Мөн энэ хүрээнд хүүхдүүд авьяаслаг хүүхдүүд, хамтлаг дуучид, дэлхийд гайхагддаг Монгол циркийн үзүүлбэр зэрэг урлагийн олон үзүүлбэрийг шимтэн үзсэн юм.

Энэхүү баярын үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хүүхэд, залуучуудын театрын гадна талбайд олон нийтийг хамруулан анх удаа зохион байгууллаа. Цаашид жил бүр энэхүү талбайд хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг илүү нижгэр тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал тогтоно гэдгийг хүрэлцэн ирсэн удирдлагууд онцолж байв.

Хүүхдийн баярын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас хүүхэд, багачууд болон эцэг, эхчүүдэд зориулсан урлагийн үзүүлэх тоглолт, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа явуулах асар, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан “STREET FOOD” болон худалдаа, үйлчилгээ явуулах орчин нөхцөлийг ханган ажиллалаа.

Хүүхэдбүхэнинээмсэглэж_байг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.