Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яамны ТНБ-ийн дарга Б.Болор-Эрдэнэ SpaceX компанийн eрөнхийлөгчтэй холбогджээ

 Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яамны ТНБ-ийн дарга Б.Болор-Эрдэнэ SpaceX компанийн eрөнхийлөгчтэй холбогджээ

Gwynne Shotwell-тэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ, мөн бидний зүгээс хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

Старлинк компанийн зүгээс хэлэхдээ Монгол улсын хувьд том газар нутагтай орон учраас газрын станцаа Монгол улсад байгуулах шаардлагатай гэв. Газар нутгийн онцлогоос хамаараад зөвхөн нэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийн холболтыг манай улсаас гаргаж өгөх шаардлагатай. Тиймээс Монгол улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа хэрэгтэй гэж хэллээ.

ЦХХХЯ-ны хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан.

Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар болов.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.