“БИ ТӨРД 20 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙНА. ӨМХИЙРСӨН ГЭХ МАХ ЯМАР Ч ЭВГҮЙ ҮНЭР, АМТГҮЙ БАЙСАН ГЭДГИЙГ БАТЛАН ХЭЛЖ БАЙНА

 “БИ ТӨРД 20 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙНА. ӨМХИЙРСӨН ГЭХ МАХ ЯМАР Ч ЭВГҮЙ ҮНЭР, АМТГҮЙ БАЙСАН ГЭДГИЙГ БАТЛАН ХЭЛЖ БАЙНА

Тавдугаар сарын 31-ны шөнө Улаанбаатар хот руу Эмээлтээс нийлүүлэгдэх гэж байсан “Өргөө мийт трэйд” ХХК-ийн найман тонн махнаас чанаж идсэн МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын газрын дарга н.Балжинням тайлбар хийв.

Тэрбээр “Надад хувийн ашиг сонирхол байхгүй. Би төрд 20 дахь жилдээ ажиллаж байна. Найман тонн махыг өмхийрсөн эсэхийг бодитойгоор үзэгчдэд хүргэе гэх асуудлыг сэтгүүлч надад тавьсан. Миний хувьд шинжилгээний хариу гараагүй байхад болохгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Тухайн үед хувь хүнийхээ хувьд чанаж, амталж үзсэн болохоос төрийн байгууллагын өмнөөс амталж үзээгүй.

Тэр найман тонн махнаас гаргаж ирэхэд ямар ч эвгүй үнэр, амтгүй байсан гэдгийг баттай хэлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагыг төлөөлж тэнд ажиллаж байсан боловч шинжилгээний хариу гараагүй учраас үүнийг бодит мэдээлэл гэж ойлгож болохгүй гэж тухайн үед хэлсэн.

Буцалж байсан мах ямар нэгэн үнэр байгаагүй. Үнэрийг дарах боломжгүй. Цардуул үнэр дарагч бодис биш, эзлэхүүн нэмэгдүүлэгч бодис.

Лацыг онгойлгосныхоо дараа лацыг яг байсан хэвээр нь тавьсан” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.