Замын-Үүд хилийн боомтод тогтоосон тусгай горимын хугацааг 2022 оны есдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа

 Замын-Үүд хилийн боомтод тогтоосон тусгай горимын хугацааг 2022 оны есдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, экспорт, импортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтод Засгийн газрын 2022 оны 27 дугаар тогтоолоор тогтоосон тусгай горимын хугацааг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгалаа.

Мөн Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журмыг баталлаа.

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Дотоодын цэргийн 805 дугаар ангийг хошууч генерал Алтангэрэлийн Думбарайн нэрэмжит болгов.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.