АТГ-аас Ц.Нанзаддоржийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэхээр Үндсэн хуулийн цэцийнхэн хамгаалж, хаацайлж байна

 АТГ-аас Ц.Нанзаддоржийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэхээр Үндсэн хуулийн цэцийнхэн хамгаалж, хаацайлж байна

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал,  АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой хэргээр яллагдагчаар татаж, цагдан хорьсон. Түүний хэрэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нар холбогдож, тэднийг хуулийн байгууллагаас шалгаж, Д.Сугарыг яллагдагчаар татсан.

      Харин Ц.Нанзаддорж Үндсэн хуулийн цэцийн гишүүн учир бүрэн эрхийнхээ хүрээнд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нөлөөлж, АТГ-аас явуулж буй шалгалтын ажиллагааг удаашруулж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлсэн юм. Тиймээс Ц.Нанзаддорж Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон бусад эрх мэдэлтнүүдээр өөрийгөө хамгаалуулж, хэргээ хаацайлуулж байгаа гэнэ. 

    Дашрамд дурдахад, Д.Сугар нь Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хамт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-д концессоор эзэмшүүлэх бүх шийдвэрүүдийг гаргаж, гэрээг нь үзэглэсэн байдаг ажээ.

АТГ-аас Ц.Нанзаддоржийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэхээр Үндсэн хуулийн цэцийнхэн хамгаалж, хаацайлж байна

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.