Х.Нямбаатар: УЕП-той холбоотой заалтыг татах чиглэлийг Ерөнхийлөгч өгсөн

 Х.Нямбаатар: УЕП-той холбоотой заалтыг татах чиглэлийг Ерөнхийлөгч өгсөн

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын өргөн барьсан “Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл нэлээн шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу Улсын ерөнхий прокурор, түүний орлогчид томилоход тавигдах шаардлагыг хасах хуулийн төслийг татан авахаар болсон талаар мэдээлэл гараад буй.

Энэ талаар тэрбээр “Монгол Улсын үндсэн хуулинд зааснаар УЕП-оор хэнийг томилох нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Прокурорын байгууллагуудын хуулиудад тухайн байгууллага дотроос томилох талаар нарийвчилсан заалтгүй явж ирсэн. Өчигдөр Ерөнхийлөгчөөс ирсэн чиглэлийн дагуу энэ удаа Эрүүгийн хуулийг дагуулж өргөн барисан Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.