ЗГ: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажлын хэсэг байгуулна

 ЗГ: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажлын хэсэг байгуулна

НЭМЭЛТ: 14.00 ЦАГ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Мах боловсруулах үйлдвэрийн талаар мэдээлэл сонсч, Ерөнхий сайд зарим үүрэг чиглэл өгчээ. Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдээс ирсэн гомдлын дагуу 2022 оны тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Дисифи” ХХК-ийн үйлдвэрийн орчимд түүхий эд, мах боловсруулах үйлдвэртэй танилцсан талаар мэдээлэл өгөв.

Шалгалтаар энэхүү үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, технологийн үйл ажиллагаа бүртгэл хөтлөөгүй, дотоодод хяналт тавьдаггүй, мэргэжлийн ажилтангүй нь тогтоогджээ. МХЕГ-ын өгч буй мэдээллээр тус компанийн үйл ажиллагааг цуцалж, хуулийн байгууллагад хандсан байна. Иймд Ерөнхий сайдын зүгээс Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах үүрэг өгяээ. Ажлын хэсэгт ХХАХҮЯ, ЭМЯ, хуулийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт ажилласан. Энэ үеэр Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг баталсан. Хоёрдугаарт, Тавантолгой-Гашуунсухайт боомтод шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Холболтын төмөр зам ашиглалтад орох хүртэл төмөр замаар тээвэрлэлт хийх, нарийн царигийн төмөр зам орж ирвэл шилжүүлэн ачих терминал болох ёстой. Хоёрдугаарт, авто зам руу шилжүүлэн ачих байгууламж ачсаны дараа задгайгаар тээвэрлэх боломж гарч байна. Үүнтэй уялдуулан Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан боомтын сэргэлт яригдаж байна. БНХАУ-ын 2030 он хүртэл нүүрсний хэрэглээг бууруулах бодлоготой холбогдуулан Тавантолгойн ордын олборлолтыг нэмэгдүүлэх ажил боомтын сэргэлттэй уялдаж байна.Үүнтэй уялдуулан уул уурхайн компаниуд олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, Тавантолгой ордод нөөц нь тогтоогдоогүй, ТЭЗҮ хийгдээгүй, нөөц нь батлагдаагүй гурван ил уурхай, нэг далд уурхай гэсэн дөрвөн хэсэг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал бодлогоор яригдаж байна. Мөн Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн бүтээн байгуулалттай танилцлаа. Даланзадгад суманд иргэдтэй уулзаж, Цагаандэл уулын боомтыг нээх, замын асуудлаар саналыг нь авсан. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн хөгжлийн зөвлөлийг байгуулах үүрэг өгсөн. Энэ зөвлөлд боомтын асуудлыг түдгэлзүүлсэн асуудалд иргэдийн саналыг тусгасан. 2014 онд Засгийн газрын тогтоолоор түдгэлзүүлсэн. Орон нутгийн иргэдийн хэлсэн зүйлсийг тусгах чиглэл өгсөн. Хилийн боомтуудыг нээсэнтэй холбоотой нүүрс тээврийн гарц нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 750 машин гарч байна. Гашуунсухайт боомтоор 460 машин гарч байна. Хятадын талаас цар тахлын тохиолдол нэмэгдэхгүй долоо хоног тутамд машины тоог 30-аар нэмэгдүүлнэ гэж хэлсэн.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар хуваарийн дагуу өнөөдөр /2022.05.31/ хуралдаж байна. Энэ долоо хоногийн хуралдаан Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр таарч буй учраас хуралдааныг урагшлуулжээ.

Хуралдаанаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт “Цагаандэл-Уул” боомтыг нээх эсэхийг хэлэлцэх, бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:

  • Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээ,
  • Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар,
  • Хилийн Зам-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай,
  • Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.