МИК-ийг зах зээлд давамгай байна гэсэн тогтоолыг ШӨХТГ гаргалаа

 МИК-ийг зах зээлд давамгай байна гэсэн тогтоолыг ШӨХТГ гаргалаа

Монголын Ипотекийн Корпорацтай холбоотой зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгж байгаа эсэхийг тогтоох асуудлыг ШӨХТГ хэлэлцэж, тус байгууллагыг зах зээлд ноёлсон буюу давамгай байдалтай байна хэмээх тогтоолыг гаргажээ.

Гарсан шийдвэртэй холбоотой асуудлаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээлэл өглөө.

Тэрбээр “МИК-ийг давамгай байдалтай ААН байна хэмээн үзсэн тогтоолыг сая болсон ШӨХТГ-ын ээлжит бус хуралдаанаар гаргалаа.

Үүнд орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг бид хийсэн. Үүний үр дүнд МИК ОССК ХХК нь давамгай байдалтай ААН байна хэмээн үзэж тогтоол гаргасан.

Ингэснээр МИК нь өрсөлдөөний хориг хязгаарлалтыг мөрдөж ажиллана. Өөрөөр хэлбэл, зохиомлоор хомсдол үүсгэх, бусдыг зах зээлд ороход саад учруулах, өрсөлдөөнд хязгаарлалт тогтоох үйлдлийг нь хориглож байна гэсэн үг.

skip-share

Зүй ёсны монопол гэж бий. Энэ нь тухайн зах зээлд нэг л компани байхад тэрхүү үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг зүй ёсных гэж үздэг. Гэтэл МИК зах зээлд 100 хувь давамгайлж үйл ажиллагаа явуулж байна гэж үзлээ

МИК-ийн бүтэц, өнөөдрийн хэвийн үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орохгүй зөвхөн өрсөлдөөнийг дэмжиж ажиллахыг сануулсан тогтоол гэсэн үг. Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам гарч байсан. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэж холбогдох газруудад ипотекийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зорилтот иргэдэд зориулсан бодлого, хүүг тодорхойлох зөвлөмжийг хүргүүлнэ.

Хуульдаа аж ахуй нэгж, компани нь зах зээлд хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр үнэ нэмэх, зах зээлд ноёлох үйл ажиллагаа нь нэг жил ба түүнээс дээш байсан бол татан буулгах, үйл ажиллагааг нь хязгаарлах хүртэлх арга хэмжээг авдаг. Хэрэв дахин ийм байдлыг үргэлжлүүлбэл тухайн байгууллагыг хуваах, бүтцийг өөрчлөх арга хэмжээг шүүхийн эрх мэдлийн хүрээн авна.

Зүй ёсны монопол гэж бий. Энэ нь тухайн зах зээлд нэг л компани байхад тэрхүү үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг зүй ёсных гэж үздэг. Гэтэл МИК зах зээлд 100 хувь давамгайлж үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн учир МИК-ийн захиралтай уулзаж тогтоолыг танилцуулан, цаашид ноёлох үйл ажиллагаа явуулахгүй, өрсөлдөөнд саад болохгүйг мэдэгдлээ” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.