Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүүхдийн паркыг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлнэ

 Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүүхдийн паркыг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр боллоо.Энэ үеэр нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч Д.Сумъябазар холбогдох албаныханд үүрэг даалгавар өгчээ.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-ийг зохион байгуулах ажлын хүрээнд

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-ийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах .

иргэд олон нийтийн амгалан тайван байдлыг хангах гэмт зөрчлөө урьдчилан сэргийлэх хэв журмыг сахиулах эцэг эхчүүдэд хүүхэддээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт сайтар хяналт тавих .

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийн хүндрэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх .

Цаг үеийн асуудлын хүрээнд

Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт иргэдийн санал асуулгыг 2022 оны зургаадугаар сарын 15 ны өдрийг хүртэл авах тул хороодыг шаардлагатай мэдээллээр хангаж иргэдийг идэвхитэй оролцуулах.

Нийслэлийн ногоон бүс дахь хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах хүүхдүүдийг тээвэрлэх хоол хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж .

Амралтын өдрүүдэд хүүхдэд багачууд залуучуудын гэр бүлээрээ чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж соёл урлаг үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах .

нийтийн эзэмшлийн гудамж талбай цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч танхайрч иргэдийн ая тухтай байдлыг алдагдуулж байгаад анхаарч ажиллах .

иргэдийн амьдрах орчныг сайжруулах газрын зөрчил арилгах хүрээнд .

зөвшөөрөлгүй гарааш хайс хашааг буулгаж орц гарцыг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудаа шуурхай зохион байгуулж олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах .

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ ногоон байгууламж болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх цэцэгжүүлэх зүлэгжүүлэх тохижилт хог хаягдал цэвэрлэх тээвэрлэх ажилуудаа эрчимжүүлж ажиллах.

соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк төв цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлэх тохижуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.