МЭДЭГДЭЛ

 МЭДЭГДЭЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл” – ээ баталсан. Ингэснээр нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Starlink, Oneweb, Telstra, Amazon зэрэг компаниуд Монгол улсад энэ төрлийн үйлчилгээгээ үзүүлэх үүд хаалга нээгдэж томоохон алхмаар урагшилсан.

Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг (https://www.starlink.com/map). Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сувгуудаар явж байгаа худал хуурмаг мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Мөн Старлинк компанид Монгол улсад интернэтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг хараат бусаар олгох эсэх асуудал нь Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхийн асуудал юм.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.