Эрдэнэт хотын ЕБС-ийн сурагч Д. Билгүүн дээд ангийнхаа хүүхдэд зодуулж, гэмтлээс үүдэлтэй тархины хавдартай болжээ

 Эрдэнэт хотын ЕБС-ийн сурагч Д. Билгүүн дээд ангийнхаа хүүхдэд зодуулж, гэмтлээс үүдэлтэй тархины хавдартай болжээ

Эрдэнэт хотын ЕБС-ийн 8-р ангийн сурагч Д. Билгүүн нь гэмтлээс үүдэлтэй тархины хавдартай. Хүүгийн хувьд дээд ангийнхаа ах нартаа зодуулж, хамрын яс нь бяцарснаар хагалгаанд орсон байна. Улмаар хэдэн сарын дараа толгой нь хүчтэй өвдөж, хараа нь муудаж эхэлснээр тархины хавдартай болсон гэдгээ мэджээ. Түүний ээж М. Отгонтуулын хэлж байгаагаар Д. Билгүүнд амьдрах нэг сарын хугацаа үлдсэн тул 40 хувийн магадлалтай хагалгаанд эх орондоо иржээ. ЭХЭМҮТ-ийн эмч нар хавдрыг авч, хагалгаа амжилттай болсон ч хүү саажилттай болж дахин хавдар авсан уйланхай үүссэн байна. Мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд БНСУ-ыг зорилтын тулд эхний ээлжинд 15000 ам.доллар шаардлагатай байгаа тул сайхан сэтгэлт ард түмнээс тусламж хүсэж байна.

Хандивын данс: 5120092353, Данс эзэмшигч: М. Отгонтуул

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.