Автомашингүй өдөр

 Автомашингүй өдөр

Нийслэлийн Засаг даргын захирамжаар  нийслэлд “Автомашингүй өдөр”-ийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Нийслэл хотын зарим замд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлав.  Тодруулбал,  Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Их тойруугийн гудамж (Доржийн гудамжны уулзвараас Энхтайваны өргөн чөлөөний уулзвар хүртэлх туслах зам)-ийг түр хаасан юм. Мөн Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудад автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлаж, иргэд явган болон дугуй, ролик, скүүтераар гулгаж, нэгэн өдрийг зугаатай өнгөрүүллээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.