“АЗ ЖАРГАЛЫН НОГООН ТӨГӨЛ”-Д 1000 ГАРУЙ МОД НЭМЭГДЛЭЭ

 “АЗ ЖАРГАЛЫН НОГООН ТӨГӨЛ”-Д 1000 ГАРУЙ МОД НЭМЭГДЛЭЭ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж , нэмэгдүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2021 оны 05 дугаар сарын 26-нд анх Баянгол цэцэрлэгт хүрээлэнд “Аз жаргалын ногоон төгөл” байгуулах санаачлагыг гарган мод тарих ажлыг эхлүүлсэн билээ.

Өнөөдөр /2022.05.28/ дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Баянгол дүүргийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагуудын төлөөлөл, Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид нийт 120 хүн Нарс, Буйлс, Агч мод тэргүүтэй 1000 гаруй суулгац тарилаа.

Арга хэмжээг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: Баянгол цэцэрлэгт хүрээлэн 50 га газрын шимт хөрсөнд 142 төрийн болон хувийн хэвшлийн Аж ахуй нэгж байгууллага, иргэд 100 мянга гаруй мод тарьж ургуулжээ. Мод тарих нэг насны буян, арчилж ургуулах нь хойд насны буян гэлцдэг. Бид хамтдаа Аз жаргалын ногоон төгөл төслийнхөө хүрээнд дахин 1000 мод тарих гэж цугларсан байна. Төслийн хүрээнд шинээр гэр бүл болж буй хосууд, бяцхан үрсдээ зориулсан шинэхэн нахиа, аав ээждээ зориулан дурсгалын мод тарих гэх мэт олон зорилгоор нэгдэж модоо тарьж Баянгол цэцэрлэгт хүрээлэн маань тордож ургуулсаар байгааг дуулгахад таатай байна… Байгалиа бүтээхийн төлөө нэгдэж хур бороотой энэ өдөр мод тарих арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст баярлалаа. Хүн бүр амьдарч байгаа орчиндоо Байгалиа бүтээхийг уриалж байна” гэв.

“АЗ ЖАРГАЛЫН НОГООН ТӨГӨЛ” төсөл нь:
“2021 оны 05 дугаар сарын 26 “Аз жаргалын ногоон төгөл” анхны ногоон байгууламж үүсэх 500 модыг тарьсан
2021 оны 10 дугаар сарын 13 “Аз жаргалын ногоон төгөл”-д 300 ширхэг модыг нэмж тарьсан
2022 оны 05 дугаар сарын 28 “Аз жаргалын ногоон төгөл”-ийн Зураг төслийг танилцуулах
Цаашид “Аз жаргалын ногоон төгөл”-ийн тохижилтын ажил үе шаттай хийгдэн 2023 онд төглийн ногоон байгууламж тарих ажил бүрэн дуусч тохижилтын ажлын 5/1 хувь нь хийгдсэн байна
2028 онд “Аз жаргалын ногоон төгөл” бүрэн тохижилтын ажил хийгдэж дуусаж дүүргийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болсон байна” гэсэн хэтийн төлөвлөгөөтэй байгааг танилцууллаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.