УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО- 2022

 УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО- 2022

Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбооноос жил бүр зохион байгуулдаг дотоодын аялагч, амрагчдад зориулсан “Улаанбаатар Травэл Экспо 2022” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн найм дахь жилдээ 2022 оны 5 дугаар сарын 27-29 ний өдрүүдэд Мишээл Экспо ОУҮХТ-д зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн  Аялал Жуулчлалын Газар хамтран Мишээл Экспо ХХК-ийн дэмжлэгтэйгээр болно. Дотоодын аялагчдад зориулан дотоод, гадаадын аяллын бүтээгдэхүүн, 21 аймгийн аялал жуулчлалын хөтөлбөр маршрут мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг цэгээс шууд аялагч, иргэдэд хүртээмжтэйгээр хүргэх, хариуцлагатай аялагчийг төлөвшүүлэх зорилготой үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн юм. Мөн бүх нийтийн аялал жуулчлалын боловсролыг нэмэгдүүлж дотоодын аяллаас үүдэлтэй бүхий л сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн болон нийслэл дахь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж өргөжүүлэх, аяллын биржийн үйлчилгээг хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой.

Үзэсгэлэнд оролцох байгууллагуудыг бүртгэж байна. 

Холбоо барих дугаар: 97149747, 80784548 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.