“ДИЖИТАЛ БАЯНХОНГОР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

 “ДИЖИТАЛ БАЯНХОНГОР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Ухаалаг гар утсаараа төрийн цахим үйлчилгээг хэрхэн авч болохоос эхлээд саяхнаас нэвтэрсэн тоон гарын үсгийн хэрэглээ, ач холбогдол, цаашлаад цахим боловсролын талаар иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулах, мэдээлэл, зөвлөгөөг нэгэн зэрэг өгөх зорилготой “Дижитал Баянхонгор” өдөрлөг боллоо.
Цахим жишиг аймаг болох зорилттой Баянхонгор аймгийн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд, банк санхүү, үүрэн холбооны операторууд зэрэг нийт 46 байгууллага өдөрлөгийн үеэр иргэдэд мэдээлэл, заавар өгөхөөс зарим шинэ үйлчилгээг танилцуулсан юм. Өдөрлөгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд хэрэглээнд нэвтрүүлсэн D-Parliament аппликейшний талаар танилцуулж, хууль тогтоох үйл хэрэгт эрхийнхээ дагуу оролцоогоо хангахыг уриалав.

Г.Занданшатар УИХ-ын дарга

Цахим хөгжил, харилцаа холбооны яам өнгөрсөн өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн хэмжээнд нийт 84 үйлчилгээг E-Mongolia системээр иргэдэд хүргэхээр байршуулжээ. Мэдээллийн технологийн дэвшил бүхий л салбарт хөгжлийн хурдасгуур болсон тул Монгол орны хаанаас ч иргэн танд зориулсан бүх төрлийн боломж, үйлчилгээг ухаалгаар ашигладаг болоход цахим боловсролыг түгээх, эзэмших нь хамгийн чухал гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Б.Болор-Эрдэнэ ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Э. Энхбат Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга
Ц. Мөнхжаргал Баянхонгор дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга
Иргэн

Иймд энэ мэтчилэн орон нутгийн иргэдэд цахим шилжилтийн талаар хэрэглээ, үр дүн, ард иргэдийн мэдвэл зохих ойлголтуудыг танилцуулах юм байна. “Дижитал Баянхонгор” нээлттэй хаалганы өдөрлөгийг Улсын Их хурлын тамгын газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, E-Mongolia академи, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын газар хамтран аймгийн төв талбайд зохион байгууллаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.