Насанд хүрээгүй хүүхэддээ жолоогоо шилжүүлсэний улмаас осолдож, хоёр хүн нас барж, 5 хүн гэмтжээ

 Насанд хүрээгүй хүүхэддээ жолоогоо шилжүүлсэний улмаас осолдож, хоёр хүн нас барж, 5 хүн гэмтжээ

Орон нутгийн замд ноцтой осол гарч, хоёр хүн амиа алджээ. Тодруулбал, “Баянхонгор аймаг Галуут сумын нутаг дэвсгэрт авто машин онхолдож хоёр хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг тавдугаар сарын 22-ны өдрийн 16:40 цагт шалгажээ. Шалгалтаар тус сумын нутаг дэвсгэрт “Toyota Prius-11” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодож явсан 16 настай, эрэгтэй “М”, зорчигч тус аймгийн Баянхонгор суманд оршин суух 46 настай, эрэгтэй “Э” нар газар дээрээ амь насаа алджээ.

Мөн зорчигч 2-12 насны 3 хүүхэд, 37-68 насны 2 нийт 5 хүн гэмтсэн байна. Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар иргэн О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсэн, хүн тээвэрлэх журам зөрчсөн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.