УНТЭ-ийн дөрвөн давхрыг битүүмжилж, үзлэг хийж байна

 УНТЭ-ийн дөрвөн давхрыг битүүмжилж, үзлэг хийж байна

Өнөөдөр /2022.05.23/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн дөрвөн давхраас хүн унаж, нас баржээ.

Яг одоо цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг битүүмжилж, үзлэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд  нас барсан эрэгтэйн цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач 52 настай эрэгтэй нь тус эмнэлгийн Дотоод шүүрлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд эмнэлгийн дөрвөн давхрын цонхоор үсэрч, амь насаа хохироосон болох нь хяналтын камерын бичлэгээр нотлогджээ.

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.