Аэрофлот компани удахгүй зарим нисэх онгоцоо сэлбэгийн зориулалтаар задалж болзошгүй гэнэ

 Аэрофлот компани удахгүй зарим нисэх онгоцоо сэлбэгийн зориулалтаар задалж болзошгүй гэнэ

Оросын үндэсний агаарын тээвэрлэгч Аэрофлот компани удахгүй сэлбэггүй болсны улмаас зарим нисэх онгоцоо задалж болзошгүйг Блүүмбэрг агентлаг салбарын мэргэжилтнүүдийн дүгнэлт дээр үндэслэн Ням гарагт мэдээлжээ.

“Тус компанийн 350 орчим нисэх онгоцны дийлэнх нь Airbus, Boeing загварууд бөгөөд одоо сэлбэг, эд ангийн хомстолтой тулгараад байгаа. Нисэхийн дата шинжилгээний IBA компанийн экспертүүдийн тооцоолсноор гурван сарын дараа Аэрофлот сэлбэг гаргаж авах зорилгоор онгоцны каннибализм хийж эхлэх магадлалтай” гэж уг мэдээнд өгүүлсэн байна.

ОХУ-ын өөрийнх нь үйлдвэрийн нисэх онгоцнууд барууны онгоцны хомстлыг нөхөх боломжгүй гэж уг мэдээнд дүгнэжээ.

Дөрөвдүгээр сарын 7-нд гаргасан мэдэгдэлдээ Аэрофлот компани олон улсын эдийн засгийн хоригийг үл хайхран нислэгүүдээ хэвийн үргэлжлүүлэхээ амлаж байсан юм.

Тухайн өдөр АНУ-ын худалдааны яам ОХУ-д тус улсаас нисэх онгоцны сэлбэг нийлүүлэхийг, бусад улсуудаас реэкспорт хийхийг бас хориглож байжээ.

Хоригийн үргэлжлэх хугацаа 180 хоног бөгөөд нөхцөл байдлаас хамааран цааш сунгагдах юм байна.

Эх сурвалж: ТАСС

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.