УИХ-ын дарга Г.Занданшатар номын асруудаар зочилж,
зохиолчидтой уулзаж ярилцлаа

 УИХ-ын дарга Г.Занданшатар номын асруудаар зочилж,зохиолчидтой уулзаж ярилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор 31 дэх удаагийн номын “Илүү их уншья” уриатай хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Жилээс жилд номын зохиолч, хэвлэн нийтлэгчид нэмэгдэхийн хэрээр уншигчид маш олон болжээ.
Өнөөдөр.
Ардын уран зохиолч П. Бадарч, Д. Цоодол болон зохиолч Ж. Нэргүй, Б. Номинчимэд, Л.Сарантуяа нарын асраар зочилов. Мөн хувь хүний хөгжлийн чиглэлийн номын зохиолчидтой уулзаж, ярилцсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийг сонсдог хувилбараар бүтээсэн “Monnom” аппликейшныг хөгжүүлж буй залуучуудын асар хөл хөдөлгөөн ихтэй байв. Тэд УИХ-ын даргад 400 гаруй цахим, аудио ном, 250 гаруй олон үндэстний сонсдог үлгэр зэргийг байршуулаап байгаа тухай танилцууллаа.
Мөн “ Номын сантай автобус” буюу хөдөлгөөнт ном ажиллаж байна. Энэхүү хөдөлгөөнт номын сан нь нийслэлийн алслагдсан дүүргүүдээр аялан номын сангийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Азийн сан”-аас “ Хамтдаа уншицгаая” төслийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа.
Номын баярын үеэр тус төслийнхөн тусгайлан зассан орчинд хүүхдүүдэд ном уншиж өгч, хөгжөөнт тоглоом тоглуулан зугаацуулж байв.
Соёлын яаманд Номын сайн нөхөр буюу шилдэг номын зохиолч, шилдэг уншигч, шилдэг номын санч, шилдэг хэвлэлийн газруудыг шалгаруулах журмыг хүргүүлээд байгаа талаараа УИХ-ын дарга танилцууллаа.
Номын баярт оролцож буй шилдэг уншигчдын нэг болох 90 настай, Гавьяат багш, номын сайн нөхөр Ц. Нямаад талархлаа илэрхийлсэн. Тэрбээр 25 мянган хуудас, 50 гаруй боть ном уншиж, тэмдэглэл хөтөлсөн байна.
Номын баярт Япон, ОХУ, Франц, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд найрамдах Буриадын улсын зохиолчид ирж оролцож байна. Эдгээр зохиолчид номын баярыг ивээлдээ авч, ихээхэн ач холбогдол өгч тэмдэглэж буй УИХ-ын даргад баяр хүргэж байлаа.
Мөн номын баярт УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, Соёлын дэд сайд М. Батбаяр, УИХ-ын гишүүн асан С. Жавхлан нар оролцов.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.