Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчид мэдэгдэлгүй, цагдан хорионы хурлыг нэг өдрийн өмнө хийжээ

 Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчид мэдэгдэлгүй, цагдан хорионы хурлыг нэг өдрийн өмнө хийжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан болсон. Улмаар түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 21-нд дуусах байсан.

Гэтэл Нийслэлийн Прокуророос газраас энэ сарын 19-нд буюу өчигдөр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор сунгах хүсэлт гаргасныг шүүх ёсоор болгосон юм.

Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа дуусаагүй, хоёр хоногийн өмнө ийн цагдан хориог нь сунгасан нь учиртай байжээ.

 Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр цагдан хориог сунгах шүүх хурлыг хийжээ. Учир нь өмгөөлөгчид нь шүүх хуралдааны товыг өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдрийн 08.30 минутад зарласан байснаа гэнэт өөрчилж хийсэн нь тэр аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.