Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 10 орчим хувь нь эргэн төлөгдөөд байна

 Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 10 орчим хувь нь эргэн төлөгдөөд байна

Монгол Улсын хөгжлөөс хулгайлсан 1.8 их наядын чанаргүй зээлийн талаар 2022 оны 1дүгээр сарын 21-ний өдөр мэдээлсэн. Үүнээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрөхөд зээлийн дөнгөж 10 гаруй хувь буюу 200 гаруй тэрбум төгрөг л эргэн төлөгджээ.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаас илүү хувь нь чанаргүй болсныг зарлаж, зээл авсан компанийн ард хэн байгааг олон нийтэд ил болгосны үр дүн ердөө энэ. Хүссэн үр дүн биш бөгөөд эндээс улсаа тоноод сурчихсан дөжөрчихсөн дүр төрх л харагдана.

Иргэн БАТ банкнаас зээл аваад төлөөгүй нэг сар болвол алданги тооцож, хоёр сар болвол албан бичиг хүргүүлж, гурван сар болвол эд хөрөнгийг нь хураах хүртэл арга хэмжээ авах байх. Харин эрх мэдэлтэй дарга нар улсаа хөгжүүлэх мөнгөнөөс хулгайлж хумсалчихаад замаасаа намын даргад хүртэл нэр дэвшиж сонгууль хийгээд хээв нэг алхалж явна. Тэд дөжирсөн ч бид мартаж болохгүй, эргэн сануулна. Авсан зээлээ төлсөн эсэхийг асууж, тооцсон хариуцлага гээд эргэн сурвалжлая.

эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.