Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан татжээ

 Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан татжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ АТГ-ынхан дөрөвдүгээр сарын 13-нд Улсын дээд шүүхэд өргөн барьж байсан. Хүсэлтийн дагуу УДШ-ийн шүүгчдийн хуралдаан өнөөдөр товлогдоод байгаа. Гэтэл АН-ынхан хүсэлтээ буцаан татаж байгаагаа өглөө мэдэгджээ.

Энэ талаар АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И. Мөнхжаргал:

-Өчигдөр УДШ-ээс гаргасан мэдэгдлийн хариуг бид нар өнөө өглөө оруулж өглөө. Мэдэгдэлд ” шүүн таслах ажиллагаа” гэж буруугаар яриад байгаа учир,” Ийм шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхгүй . Х. Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ түр буцаан татлаа” гэх утгатай хариуг бид өгсөн юм.

Тэгэхээр өнөөдөр ямар ч шийдвэр гарах боломжгүй. Шүүх хэлэлцээд хариу өгөхөөр яагаад бүртгүүлэх хүсэлтээ түр буцааж авч байгаагаа хэвлэлийнхэнд тайлбарлана гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.