Япон улсын ниппон салвейж компани хөвсгөл нууранд живсэн машин техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд манай улсад ажиллана

 Япон улсын ниппон салвейж компани хөвсгөл нууранд живсэн машин техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд манай улсад ажиллана

БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ япон улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Ниппон салвейж компанийн гүйцэтгэх захирал бөгөөд албаны дарга Ш.Ямада болон албаны бусад төлөөлөлтэй биечлэн уулзалт хийж Хөвсгөл нууранд живсэн машин техникийг татан гаргах асуудлаар санал солилцлоо

Ниппон салвейж компани нь далай тэнгисийн усанд унасан живсэн хөлөг онгоц тэдгээрийг аюулгүй татан гаргах байгаль орчныг хамгаалах чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг 130 гаруй жилийн түүхтэй Японы томоохон компанийн нэг юм.

Уулзалтын эхэнд Ниппон салвейж компанийн төлөөлөл үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулга хүргэлээ.Тус компани хүн болон техникийн хосолсон схемээр 3 мянга хүртэлх гүнд аврах ажиллагааг явуулах туршлагатай төдийгүй аврах ажиллагааг гүйцэтгэх явцад гарч болзошгүй аливаа эрсдэл усны даралтаас үүдэлтэй эмгэг зэргийг судалж үйл ажиллагаандаа хүний аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаардаг байна.

Түүнчлэн аврах ажиллагааг явуулахдаа анхан шатны судалгааны ажлаас бүрэн гүйцэтгэж дуусах хүртэлх бүх процессийг нарийн тооцоолж ажиллагааг алсын зайнаас удирдан явуулах боломжтойг тус компанийн төлөөлөл танилцууллаа.

Түүнээс гадна далайн давалгаа ашиглан сэргээгдэх эрчим үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн юм.

БОАЖ-ын сайд Б. Бат-эрдэнэ тус уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах ” ажлын хүрээнд нууранд живсэн машин, техникийг татан гаргах асуудлаар тус компанийн төлөөллийг Монгол улсад очиж , газар байдалтай нь танилцахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны ажлуудтай биечлэн танилцахыг урьсан юм. Тус уулзалтыг ирэх 7 хоногт Улаанбаатар хотод хийхээр товлолоо.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.