Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах арга хэмжээ зохион байгуулжээ

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах арга хэмжээ зохион байгуулжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн ерөнхий газар Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтарч сар бүрийн 15-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах өдөрлөг арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулан ажиллаж байна.

5 дугаар сарын арга хэмжээг Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний төвд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд ажил идэвхитэй хайж буй 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогч есөн аж ахуйн нэгж, байгууллага оролцсон юм.

Мөн ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцааны талаархи зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.