Х. Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол зулын гол болоход бэлэн байна

 Х. Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол зулын гол болоход бэлэн байна

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талын Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.05.18/ мэдэгдэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж хэлэхдээ, Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдлээ. Тэрбээр “Зулын гол болно гэхэд хаашаа юм, тэмцлийн ширүүн хэлбэрт шилжихэд бэлэн. АН-ын гишүүдийн зарим нь эрүүл мэндээ үзүүлж, гэдэс, гүзээгээ угаагаад болзошгүй арга хэмжээнд бэлдэж байна” гэв.Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн сард Ардчилсан намын даргын сонгууль гэгчийг зохион байгуулж, өөрийн нэрийг дэвшүүлж, ганцаараа санал хураалтад оролцсон. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргын сонгуульд 96.3 хувиар ялалт байгуулж, Их хурлаар батламжилсан гэж мэдээлсэн юм. Улмаар өөрийгөө АН-ын даргаар батлуулахаар Улсын Дээд шүүхэд хандаад буй. Улсын Дээд шүүх Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар батлахгүй бол 21 аймаг 330 сум даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэж мэдэгдээд байгаа юм.Тэгвэл С.Эрдэнэ даргатай АН-ын хувьд Х.Баттулгыг намын даргаар бүртгэх үндэслэлгүй гэдгийг хэлсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.