Н.Наранбаатар: Петрочайна дачин тамсаг компани орон нутгаас ажилчид авдаггүй, хуулийн байгууллагын шаардлагыг үл тоодог

 Н.Наранбаатар: Петрочайна дачин тамсаг компани орон нутгаас ажилчид авдаггүй, хуулийн байгууллагын шаардлагыг үл тоодог

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар : Петрочайна дайчин тамсаг компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээтэй танилцаад Монголчуудад ямар ч ашиггүй, хохироосон гэрээ болсон гэж дүгнэж байгаа. Энэ гэрээ МУ-ын маш олон хуулийг зөрчсөн . Манайд үйл ажиллагаа явуулж байгаа аль ч аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ч энэ гэрээгээр нийгмийн даатгалын шийтгэлээс чөлөөлсөн. Татварын актыг биелүүлдэггүй шүүхээр явж байгаад хүчингүй болгуулдаг, энэ компанийн гаргаж байгаа газрын тосноос экспортын татвар авдаггүй. Оруулж ирж байгаа техник хэрэгсэл , хоол унд , бараа материалыг гаалийн татварыг ч чөлөөлсөн. Дотоодоос худалдан авалт хийдэггүй, орон нутгаас ажилтан авдаггүй, хууль хяналтын байгууллагын тавьсан шаардлагыг үл тоодог. Санхүүгийн үйл ажиллагааг нь хянах гэхээр гадаадад данс нээж болно гэж гэрээнд заачихсан. Санхүүгийн тайлан нь зөвхөн хятад хэл дээр байдаг, түүнийгээ шалгуулдаггүй. Зөвхөн айлын талын мэдээллээр явж байгаа. Тиймээс үүнд онцгой анхаарах ёстой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.