МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ
“ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ” ХӨТӨЛБӨРИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ
ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА

 МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ“ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ” ХӨТӨЛБӨРИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (МАА-н ЭЗЭН) төслийн нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд “Мал аж ахуйн инновац шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар” болон “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”-ийг дэмжих “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийг 2021 оны 5 дугаар сард зарласан. Уг хөтөлбөрийн дагуу дэд төслийн саналаа ирүүлсэн нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл болох 33 байгууллага 6 сэдвийн хүрээнд төслийн саналаа танилцуулсан. Танилцуулгыг хөндлөнгийн шүүгчдийн баг шүүж, шилдэг 12 дэд төслийн саналыг шалгаруулсан бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Дэлхийн банкнаас Хятад, Индонези, Энэтхэг зэрэг Зүүн Ази, Номхон далайн бүсийн улс орнуудад хэрэгжүүлж буй “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөр нь ногоон, тогтвортой, ухаалаг мал аж ахуйн салбарын инноваци, технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, хөгжүүлэх талаар олон улсын түвшинд мэдлэг, туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Хөтөлбөрийн зорилт нь:
● Ногоон, тогтвортой, ухаалаг мал аж ахуй хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого түүний хэрэгжилтийн талаар мэдээллийг түгээх, МАА-н инновацийн болон түншлэлийн шинэлэг шийдлүүдэд тулгамдаж буй сорилтууд, түүнийг шийдвэрлэх талаар МАА-н салбарт оролцогч талуудын хооронд хэлэлцүүлэг өрнүүлэн шийдлүүдийг боловсруулах,
● Шинэлэг шийдэл хөтөлбөрт оролцогч байгууллагууд санал болгож буй инновацитай төслийн саналууд, хэрэгжилтийн талаар туршлага солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түншлэл бий болгох боломжийг олгох,
● Санхүү болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг салбарын инновацитай шийдлүүд рүү хандуулан, санхүүгийн боломжуудыг нэмэгдүүлэх болно.
Үүний үр дүнд мал аж ахуйн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх бололцоотой дотоодын болон олон улсын хөгжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж хөрөнгө оруулалт татах, шинэ төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Ёслолын ажиллагаанд дэд төслийн саналаа ирүүлсэн МАА-н салбарын хувийн хэвшлийн байгууллагууд, мах, сүү, ноос, ноолуур, малын тэжээлийн үйлдвэрүүд, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод оролцож байна. Урилгаар Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын донор байгууллагууд, банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.