Ц.Ариунболд: Хөгжлийн банкны зээлдэгчийг ч хорихыг үгүйсгэхгүй

 Ц.Ариунболд: Хөгжлийн банкны зээлдэгчийг ч хорихыг үгүйсгэхгүй

Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хуралдаан боллоо. 

Хуралдаанаар Хөгжлийн банкны удирдлага болон Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг сонсоод, түр хорооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Хянан шалгах түр хороо 11 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнд Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтсан.

Энэ үеэр прокурорын байгууллагаас тус банктай холбоотой найман албан тушаалтныг цагдан хорьж, шалгаж байгаа тухай мэдээлэл өгөв.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд “Одоогоор мөрдөх байгууллагаас прокурорын байгууллагад цагдан хорих санал оруулж ирээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн Банкны албан тушаалтнууд болон зээл авсан аж ахуйн нэгжийн ажилтнуудаас цагдан хорих үндэслэл гарч ирэхийг үгүйсгэхгүй” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.