Б. Энхбаяр: Насанд хүрээгүй мал хээлтүүлбэл малчныг 50 мянгаар торгоно гэдэг заалт явж байсан шүү

 Б. Энхбаяр: Насанд хүрээгүй мал хээлтүүлбэл малчныг 50 мянгаар торгоно гэдэг заалт явж байсан шүү

УИХ-ын гишүүн Б. Энхбаяр өнөөдөр байнгын хорооны хурлын үеэр ажлын хэсэгт ажиллаж байгаа гишүүдийг лоббидох гэж оролддог талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр Ажлын хэсэг дээр лобби их орж ирдэг. Ажлын хэсэгт орсон улсын байцаагчид, байгууллагын дарга нарын төлөөний хүмүүс бол бүгдийг нь зөрчилд оруулаад, өөртөө хамааралтай болгох гээд дайрдаг шүү. Тэр жил би нэг юм хасаж байсан. Хүнд хэлэхэд ичмээр ааруул, сүү хөдөөнөөс машинаараа зөөхөд аймгийн хөдөө аж ахуйн хэлтсээс зөвшөөрөл авч байж хот руу оруулна гэдэг заалт оруулах гээд зөвшөөрөл аваагүй хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно гээд ийм заалтын төсөл явж байсан. Ариун цэврийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр отор нүүдэл хийвэл 100 мянган төгрөгөөр малчныг торгоно гэсэн заалт хүртэл явж байсан. Энэ чинь одоо бас хэцүү шүү дээ насанд хүрээгүй мал хээлтүүлбэл малчныг 50 мянган төгрөгөөр торгоно гээд заалт ч явж байсан ийм юмнууд оруулах гээд байдаг байхгүй юу ийм зүйлс дээр анхаарах хэрэгтэй гэдэг саналыг хэлмээр байна хэмээлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.