Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо хуралдана

 Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр дараах Байнгын болон түр хороо хуралдана. 

10.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  1. Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төсөл /Засгийн газар 2022.03.23-нд ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
  3. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.10-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  4. Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  5. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  6. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  7. Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-нд, Засгийн газар 2019.04.30-нд тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

11.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

  1. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. /Засгийн газар 2021.03.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүн 2021.04.08-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл /Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

13.30 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/
  2. Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гурван гишүүн 2022.05.06-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  3. Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022.05.03-нд өргөн мэдүүлсэн/
  4. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 12 гишүүн 2021.03.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  5. Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

15.00 цагаас Хянан шалгах түр хорооны хуралдаан /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/:

  1. Цаг үеийн мэдээлэл сонсох
  2. Үйл ажиллагааны төлөвлөгөөний санал хэлэлцэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.