Цагдаагийн дарга нар иргэнийг онц, хэрцгийгээр зодсон хэргийг прокурорт шилжүүлжээ

 Цагдаагийн дарга нар иргэнийг онц, хэрцгийгээр зодсон хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 108 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд нь иргэн О-г онц харгис хэрцгий аргаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.