Х. Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг энэ сарын 20-нд шийдвэрлэнэ

 Х. Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг энэ сарын 20-нд шийдвэрлэнэ

Монгол Улсын дээд шүүх /УДШ/- ийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр товлогджээ.

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлтийг хэлэлцэхээр болсон байна.

Дэлгэрэнгүй өгүүлвээс, Монгол улсын Ерөнхийлөгч асан Х. Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг дөрөвдүгээр сарын 13-нд АН-ын гишүүд , дэмжигчид Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Хүргүүлэх үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга:

-УДШ-ийн 38-р тогтоол, АН дүрмийн дагуу дарга нь тодорсон. Бүртгэх эсэх нь Дээд шүүхийн асуудал. Бүртгэх ёстой бүртгэлийн байгууллага учир бүртгэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

Мөн өдөр хуралдах УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд хүсэлтийг хэлэлцэхээр болжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.