Г.Ёндон сайд ​Газрын тос боловсруулах үйлдвэрийг хар толгойгоороо хариуцна гэв

 Г.Ёндон сайд ​Газрын тос боловсруулах үйлдвэрийг хар толгойгоороо хариуцна гэв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна гэж УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ мэдэгдлээ.

УИХ-ын нэгдсэн чуулганд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндонгоос тодруулав. Тэрээр хариулахдаа “ГТБҮ нь таван багц ажлаас бүрдэж байгаа. EPC-1 гэрээний гүйцэтгэл 61 хувьтай байна. EPC-2 гэрээг 2021 оны дөрөвдүгээр сард, EPC-3 гэрээг 2021 оны тавдугаар сард БНЭУ-ын Экзим банкнаас ирсэн хураангүй жагсаалтын хүрээнд ГТБҮ-ээс төслийн бичиг баримтыг боловсруулан хүргүүлсэн. Гэрээний ёсоор БНЭУ-ын тал 2021 оны долдугаар сараас өмнө тендер зарлах ёстой байсан боловч EPC-2 гэрээн дээр таван удаа, EPC-3 гэрээн дээр долоон удаа хугацаа сунгах хүсэлт гаргасан. Ингээд тендерийн материалыг хүлээн авч зарласан боловч ТЭЗҮ-д зааснаас өндөр ирсэн. Тиймээс БНЭУ-ын Экзим банкийг урин авчирч хэлэлцээр хийж байна. Хэлэлцээрийн хүрээнд тендерийн үнийг зөвшөөрөгдсөн хэмжээнд оруулахаар хэлэлцсэн. Дамжуулах хоолойн тендер гэрээ байгуулагдсан. Бүтээн байгуулалтын 530 км газар Тосон уулын талбайгаас хийгдэнэ. Бүтээн байгуулах тал 32 сарын хугацаанд хийнэ. Энэ 530 км зайд 1.5 сая тонн түүхий тос тээвэрлэнэ. Тосон уулаас Алтанширээ дахь ГТБҮ рүү 530 км тээвэрлэгдэнэ гэж ойлгож болно” гэсэн юм.

Үүнийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Хамгийн гол нь 2024 онд энэ үйлдвэр ашиглалтад орох уу, та үүнийг толгойгоороо хариуцах уу” гэж асуув. Үүнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Толгойгоороо хариуцна” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.