Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас шалгаж эхэллээ

 Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас шалгаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт АТГ-ын мөрдөгчид МоАХ-ны байр болон хамаарал бүхий газруудад нэгжлэг хийсэн байна.

Мөн уг хэргийг хараахан шүүхэд шилжүүлээгүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Эргэн сануулахад, Хөгжлийн банкнаас 117.9 тэрбум төгрөгийн зээл аваад, эргэн төлөөгүй “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярыг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гарсан билээ.

Ц.Ууганбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрбээр “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК хамтран 2015 оны тавдугаар сарын 28-ны өдөр 142.4 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.