Хуульч Б. Амгаланбаатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж барилга барьсан С. Эрдэнийг улс төрөөс зайлуулна

 Хуульч Б. Амгаланбаатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж барилга барьсан С. Эрдэнийг улс төрөөс зайлуулна

Ардчилсан нам зориулалтын бус байр ашиглаж байгаа талаар хуульч Б.Амгаланбаатар мэдээллээ.Тэрээр Э.Бат-үүл С.Эрдэнийг ардчилсан намыг тайван орхиж тэтгэвэртээ гарахыг уриалав

Хуульч Б.Амгаланбаатар

БИ 2021 оны наймдугаар сараас эхлээд шонхор тауэрыг найман жилийн хугацаанд зохицуулалтаар ашиглаагүй талаар ярьсаар байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв барина хэмээн авсан газарт хувийн өргөө болох шонхор тауэр офисын барилгыг С.Эрдэнийн төрсөн охин болох Э.Содгэрэлийн нэр дээр авсан байдаг.Зориулалтаар ашиглахгүй байгаа тус барилгын 4.5-р давхарт С.Эрдэнэ гэдэг хүн өөрийгөө АН-ын дарга гэж өргөмжлөл ,өөрийг тойрон хэрэглэгчид хэсэг бүлэг хүмүүсээр нам төлөвлөөд сууж байгааг эсэргүүцэж байна.

АН-ыг хоёр хуваагаад явж байгаа С.Эрдэнэ гэдэг хүн 2020 оны сонгуулиар хариуцлагаа хүлээгээд ажлаа өгчихсөн.Эрх баригчидтай ял наймаалцах.өөрийнхөө гэм буруугүйг нуун дарагдуулахын тулд АН-ыг ийнхүү хоёр хуваагаад явж байна. Ардчилсан намыг дэмждэг ардчиллын 180 мянган гишүүний эрх ашгийг уландаа гишгэж байна Энэ зүйлийг бид таслан зогсоох ёстой С.Эрдэнэ мэт хулгайчуудад битгий боломж олго гэж хэлэхийг хүсч байна.

2010 онд шонхор тауэрыг газрыг төгс эрдэм сан ТББ-аар дамжуулан авсан байдаг.Уг сан анх байгуулагдахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, сургалт, боловсролыг дэмжих, судалгаа, төсөл явуулах зорилгоор байгуулагдсан юм билээ. Үүнээс хойш 12 жилийн дараа буюу 2010 онд нийт 330м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авч барилгын ажлыг эхлүүлж, 2014 онд 601 м.кв болгон Улсын комисс хүлээж авсан байдаг. Тухайн үед хотын даргаар Э. Бат-үүл ажиллаж байсан. Өнөөдөр Э. Бат-үүл , С. Эрдэнэ хоёр хамт тэмцэж байгаа мэт харагдавч тэр хоёрт энэ мэт барьсан барилга, газрын асуудал олон байгаа. Баримт нотолгоонууд нь байгаа.

Э. Бат-үүл, С. Эрдэнэ хоёр залуудаа ардчилал , хүний эрхийн төлөө тэмцдэг байсан байж болох ч одоо залуусдаа байр сууриа тавьж өгөх цаг нь болсон. Улс өөрөөсөө цэвэр нэртэй тэтгэвэртээ гарах цаг чинь болсон. Бидний шаардлагыг хүлээн авах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.