Төрийн өмчит компаниудынхаа зээлийг ТӨР Хөгжлийн Банканд яаж барагдуулах вэ?

 Төрийн өмчит компаниудынхаа зээлийг ТӨР Хөгжлийн Банканд яаж барагдуулах вэ?

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан Төрийн өмчит компаниудын зээл нийт чанаргүй багцын өрийн гуравны нэгд дөхөх хэмжээний үнийн дүнтэй байгаа.

Тодруулбал, Хөгжлийн Банкны нийт актив болох 3.2 их наяд төгрөгийн 1.6 их наяд төгрөг буюу 55.4 хувь нь найдваргүй зээл болсон талаар тус банкны шинэ гүйцэтгэх захирал Н.Мандуул анх нэгдүгээр сард олон нийтэд ил болгосон. Энэ үеэс хойш тавдугаар сарын 10-ны байдлаар 201.3 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдсөн бөгөөд долоон зээлдэгч 33 тэрбум гаруй төгрөгийг бүрэн багадуулж, зээлээ хаагаад буй.

Харин Хөгжлийн Банкнаас зээл авсан Төрийн өмчит компаниудын зээл хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.Тавдугаар сарын 5-ны байдлаар ТӨК-уудын Хөгжлийн Банкнаас авсан нийт зээлийн өрийн үлдэгдэл 1 их наяд 92 тэрбум төгрөг байгаа ба үүнд 9 аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөр хамаарч байна.

Үүнээс гурван байгууллагын 247 орчим тэрбум төгрөгийн зээл хэвийн ангилалд байгаа бол бусад нь чанаргүй ангилалд багтжээ.

Хүснэгт. Хөгжлийн Банкнаас зээл авсан ТӨК-уудын зээлийн нөхцөл байдал (2022.05.05-ны байдлаар)

ХЭВИЙН ЗЭЭЛДЭГЧ НАРЫН ЖАГСААЛТ
Зээлдэгчийн нэрОлгосон зээлийн мэдээлэл  Нийт төлөх дүн  
Олгосон огноо  2022.01.20-ноос хойших нийт төлөлт
 (зээл, үндсэн хүү, торгуулийн хүү)  
  Төгрөгөөр    Төгрөгөөр  
1МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ТӨХХК2018.04.26  –           210,937,223,162.1
2ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨХК2021.10.28                                                  (770,632,774.1)         20,732,957,531.4
3МИАТ ТӨХК2017.06.30                                                  (329,873,565.4)         15,431,981,899.8
                                                      (1,100,506,339.5)           247,102,162,593.2
АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЗЭЭЛДЭГЧИЙН ЖАГСААЛТ        
Зээлдэгчийн нэрОлгосон зээлийн мэдээлэл  Нийт төлөх дүн  
Олгосон огноо  2022.01.20-ноос хойших нийт төлөлт
 (зээл, үндсэн хүү, торгуулийн хүү)  
  Төгрөгөөр    Төгрөгөөр  
1ДЦС-4 ТӨХК2018.07.20                                              (9,058,435,997.7)       244,568,804,686.5
2ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК2014.02.12  –           154,885,396,397.6
3ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ – ТТЦС2014.01.30  –             50,536,198,474.6
4ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ 2020.12.22                                              (6,049,030,103.0)         15,773,759,951.6
                                                    (15,107,466,100.7)           465,764,159,510.3
ЧАНАРГҮЙ АКТИВ: ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН ЗЭЭЛИЙН ЖАГСААЛТ    
Зээлдэгчийн нэрОлгосон зээлийн мэдээлэл  Нийт төлөх дүн  
Олгосон огноо  2022.01.20-ноос хойших нийт төлөлт
 (зээл, үндсэн хүү, торгуулийн хүү)  
  Төгрөгөөр    Төгрөгөөр  
1ТОСК ТӨҮГ – ШИНЭ ЯАРМАГ2015.05.28                                                  (498,040,874.9)       130,172,485,881.9
 ТОСК ТӨҮГ – ХӨДӨЛГӨӨНТ2016.02.05  –      –    
*ТОСК ТӨҮГ – ХӨДӨЛГӨӨНТ шүүхийн шийдвэрээр MNT   –             25,649,932,438.1
                                                         (498,040,874.9)           155,822,418,320.0
ГАЗАР ДЭЭРХ ДОТООД ШАЛГАЛТЫН ДАРАА ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭХ ГАРГАХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЗЭЭЛИЙН ЖАГСААЛТ
Зээлдэгчийн нэрОлгосон зээлийн мэдээлэл  Нийт төлөх дүн  
Олгосон огноо  2022.01.20-ноос хойших нийт төлөлт
 (зээл, үндсэн хүү, торгуулийн хүү)  
  Төгрөгөөр    Төгрөгөөр  
1ТОСК ТӨҮГ – БУ12013.10.02  –             76,164,343,674.4
 ТОСК ТӨҮГ – БУ2 2019.12.30  –             99,193,375,965.1
*ТОСК ТӨҮГ – БУ2 гэрээний өөрчлөлтөөр MNT2015.06.22  –     
2ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ2017.09.26  –             48,048,713,575.7
     –               223,406,433,215.2

Хүснэгтэд үзүүлсэнчлэн ТОСК болон Эгийн голын УЦС-ын төслийн хүрээнд авсан зээл чанаргүй ангилалд орсон бол ДЦС-4, “Эрдэнэс Монгол”, Таватолгой ЦС-ын төслийн хүрээнд Эрчим хүчний яамны харьяанд байгаа зээл болон “Зорчигч тээвэр-3”-ын зээл анхаарал татсан зээлийн ангилалд байна.Ийнхүү өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд ТӨК-ууд нийт 16.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн ч зээлтэй нь харьцуулахад энэ нь хангалтгүй дүн юм.

Монгол Улс “Сэргэн мандалт” бондыг 2023 оны аравдугаар сарын 23-нд, “Самурай” бондыг 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх ёстой.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн Банканд энэ жил 800 тэрбум төгрөгийг заавал төлүүлэх шаардлагатай байгааг Сангийн сайд мэдээлсэн. Тиймээс уг асуудлыг энэ долоо хоногт Засгийн газар хэлэлцэж, төрийн өмчит компаниудынхаа өрийг хэрхэхийг шийдэх хүлээлттэй байна.

Хэрэв Төрийн өмчит компаниудаас энэ онд зээлээ барагдуулж чадахгүй бол гадагш төлөх бондын мөнгийг татвар төлөгчид халааснаасаа төлөх болно.

“Зээлийн эргэн төлөлттэй холбоотой олон саналууд гарч буй. Мэдээж дараагийн хэлцэлд орж гэрээг шинэчлэхийн тулд банкны зүгээс магадлан шинжилгээ хийх ёстой байдаг. Тиймээс бид зарим төслүүд дээр нэмэлт магадлан шинжилгээ хийхэд нөхцөл байдал өөрчлөгдөөд шинээр баримтууд гарч ирж байгаа. Энэ нь цаг авахаар байна.

Гэсэн ч зургаадугаар сарын 30-н гэхэд хагас жилийн тайлангаа гаргах ёстой. Тэр хүртэл төрийн өмчит компаниудын чанаргүй зээл дээр шийдвэр гаргуулж ажиллагаа хийх ёстой болно” гэдгийг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдэгдээд буй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.