Элчин сайд Л. Болд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

Монгол Улсаас Нидерландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л. Болд Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм- Александарт энэ сарын 11нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаанд уламжилж , хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм -Александр Элчин сайд Л.Болдод үүрэгт ажилдаа албан ёсоор орсонд нь баяр хүргэж, түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр талын харилцаа гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.