Хан-Уул дүүрэгт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн ОЙН ТӨГӨЛ байгуулах ажлаар үргэлжилж байна

 Хан-Уул дүүрэгт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн ОЙН ТӨГӨЛ байгуулах ажлаар үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр Хан-уул дүүргийн хэмжээнд хаврын мод тарих “Ногоон хот-Иргэний оролцоо” аянаар үргэлжилж байна.

Хан-уул дүүрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх хурдны зам дагуу Айлын амны уулын энгэрийн 100га талбайг ойжуулахаар зорилт тавьж, өнөөдөр 7га талбайд 3900 гаруй мод тарьж ОЙН ТӨГӨЛ байгуулах ажлын эхлэлийг тавьжээ.

Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллага, дүүргийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран тус 100 га талбайг ойжуулж, арчлан хамгаалах, ургуулах тал дээр дүүргийн зүгээс онцгой анхааран ажиллах юм байна.

Мөн тус дүүргийн гэр хороололын айл өрхүүдийн хашаанд мод тарих , нийтийн эзэмшлийн гудамж, талбайг зүлэгжүүлэх , дүүргийн нутаг дэвсгэрийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд цэцгийн мандал байгуулах зэрэг ажлаар үргэлжлэх бөгөөд мэргэжлийн 40 гаруй сургагч багш нар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, модыг арчилж ургуулах тал дээр хяналт тавин ажиллах аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.