Н. Учрал: Хариуцлагагүй албан тушаалтнуудаас болж Капитал банкны асуудал үүссэн, улиг домог болсон сэдэв биш

 Н. Учрал: Хариуцлагагүй албан тушаалтнуудаас болж Капитал банкны асуудал үүссэн, улиг домог болсон сэдэв биш

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н. Учралын тавьсан Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийн асуулгын хариуг сонсч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н. Учрал: НДС бол ард түмний хөдөлмөрлөсөн хөлсний дусал нийлж байж уг санг бүрдүүлдэг. Түүнээс биш төрийн мөнгө биш. 1995 оноос хойш шимтгэл суурилсан тогтолцоонд шилжээд иргэд өөрсдөө шимтгэлээ төлдөг болсон. Гэтэл иргэдийн төлсөн шимтгэлээс бүрдсэн санг тодорхой хэсэг хариуцлагагүй албан тушаалтнууд, хувийн банкууд хүү амласныг нь төдийд аваачиж хадгалуулснаас болж Капитал банкны асуудал үүссэн. Одоо улиг домог болсон сэдэв. Наадах чинь яах вэ гэдэг болжээ. Капитал банкинд байсан НДС-ийн 104 тэрбум төгрөг бий. Үүнээс 30.4 тэрбумыг барагдуулсан гэж та нар асуулгадаа хариуллаа. Үлдсэн 73.9 тэрбум төгрөгийг хэзээ барагдуулах вэ. ЭМДС-д хадгалагдаж байсан 136 тэрбум төгрөг барагдуулалт ямар шатандаа байна вэ.

2015 онд Капитал банкинд НДС-ийн чөлөөт үлдэгдлийн 34 хувийг дан ганц тус банкинд хадгалж байжээ. Энд ашиг сонирхол байгаа биз. 2014 онд Капитал банкинд хадгалж байсан 209 тэрбум төгрөг тус банкны активын 15 хувиас хэтрэхгүй байна гэсэн журамтай. Гэтэл Капитал банкинд активын 25 хувийг эзлэх хэмжээний 209 тэрбум төгрөг дараа нь 2015 онд журмаа барихгүйгээр нэмэгдүүлээд 238 тэрбум төгрөгийг нэмэгдүүлсэн нь банкны активын 32 хувийг эзэлж байсан. Тэгэхээр тухай үед НДЕГ-ын албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор дээрх мөнгийг байршуулсан байна. Яагаад ингээд байршуулсан юм бэ. Тухайн үед НДЕГ-ын удирдлагууд, үндэсний зөвлөлд ямар албан тушаалтан байсан бэ. Гэтэл тэр буруутай этгээдийг 12 сая төгрөгөөр төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаад иргэдийг хохироох юм уу. НДС-ийн мөнгөний бүхэл бүтэн 32 хувийг нэг банкинд аваачаад хийчихсэн. Одоо энэ тал дээр ямар арга хэмжээг авч байна вэ?

хариуцлагагүй албан тушаалтнуудаас болж Капитал банкны асуудал үүссэн, улиг домог

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.