1700 гаруй залуучууд Туул голын сав газраас 200 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

 1700 гаруй залуучууд Туул голын сав газраас 200 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Дэлхийн цаг уурын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал, азоны цоорхой, хэт төвлөрөл, агаар, ус, хөрсний бохирдол, байгаль орчны доройтол зэрэг нь хэтдээ “орших уу эс орших уу”-г дохио бөгөөд, одооноос тодорхой тууштай арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай тулгарсан.

Иймд Туул голын сав газрын захиргаа, Дэвшилтэт Социал демократ клуб, Юнителл грүппийн дэмжлэгтэйгээр CLEAN- UP аяны хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр “БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ” 1200 гаруй залуучуудын хүрээнд амжилттай зохион байгууллаа. 


 
Нээлтэд ,Туул голын сав газрын захиргааны дарга Д.Нямдорж, ICE TOP хамтлагийн залуучууд хүрэлцэн ирж үг хэлсэн бөгөөд тус хамтлагийн залуучууд мөн туул голоо цэвэрлэх аянд нэгдэж хамтдаа хогоо цэвэрлэсэн юм. 
 
Тус бүх нийтийн цэвэрлэгээ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Батлан хамгаалах их сургуулийн талбайд тус тус нээлтийг хийж цэвэрлэхээр сонгогдсон дараах байрлалд хуваагдан очиж цэвэрлэгээ хийлээ. Үүнд: 
1.     Дамбадаржаагаас 100 айл хүртэл
2.     Энхтайвны гүүрнээс 3-р дулаан цахилгаан станц
3.     3-р дулааны цахилгаан станцаас туул гол цутгах хүртэл
4.     Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл
5.     Баянзүрхийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл тус тус залуучууд цэвэрлэгээ хийж 200 тонн хогийг цэвэрлэлээ.


 
 Залуучуудын сэтгэгдэл тун өдөр байсан бөгөөд тэд  
“ХАЯСАН ХОГИЙГ БИД ТҮҮСЭН ШҮҮ. ДАХИАД БИТГИЙ ХОГ ХАЯАРАЙ” , “БАЙГАЛЬ ОРЧИН БОЛ БИДНИЙ ГЭР ЮМ ШҮҮ” 
“ТУУЛ ГОЛ БОЛ ХОГИЙН ЦЭГ БИШ” гэж хүмүүст хэлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. 
 
Бидний үйл ажиллагааг дэмжиж ажилласан
1.     Авто тээврийн үндэсний төв
2.     Нийслэлийн хот тохижилтын газар
3.     Шунхлай ХХК
4.     Юнител грүпп
5.     Монос ХХК
6.     Тавин ус ХХК
7.     MCS грүпп
8.     ICE TOP хамтлаг

Өөрийн зөв үйлдлээрээ үлгэр дууриалал үзүүлж, гутлын мөрнөөс өөр ул мөргүй аялж байгаарай.
 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.