Өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Нарны гүүрний зарим хэсгийг хааж засвар хийнэ

 Өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Нарны гүүрний зарим хэсгийг хааж засвар хийнэ

Замын цагдаагийн ойролцоох нүхэн гарц барих төслийн хүрээнд нарны замын зарим хэсэгт асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн.

Тус ажлын төлөвлөгөө ёсоор Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 12-ны 00:00 цагаас тавдугаар сарын 14-ний 22:00 цаг хүртэл хаана.

Соёолжийн нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 15-ний 00:00 цагаас тавдугаар сарын 18-ний 22:00 цаг хүртэл хугацаанд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж асфальт бетон хучилт хийнэ.

Энэ талаар НЗХГ-ын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б. Энхмандахаас тодрууллаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.