Н. Түвшинбаяр шүүгч нарт нөлөөлөх оролдлого хийснийг шүүгч нар илчилж, цагдаагаар шалгуулж эхэлжээ

 Н. Түвшинбаяр шүүгч нарт нөлөөлөх оролдлого хийснийг шүүгч нар илчилж, цагдаагаар шалгуулж эхэлжээ

Н. Түвшинбаярт холбогдох хэргийг өнгөрөгч 4 дүгээр сарын 29-нд шүүх байсан ч гэрч оруулах саналаар шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр (2022.05.12) Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийн шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 09:30 цагт хаалттай явуулах юм.

Харин өчигдөр Улсын начин Э. Энхбат агсны эхнэр Б. Нандинцэцэг Н. Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөхийг оролдож байна. Шүүгчийн зүгээс хараат бусаар хэргийг шийдвэрлэхээ илэрхийлсэн. Түүний дагуу хуульд тусгасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж; нөлөөлсөн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон гэж мэдэгдсэн юм.

Шүүх хурал болохоос өмнө шүүгчдээс нөлөөллийн мэдүүлэг авдаг. Гэтэл мэдүүлэгт шүүгч нарт нөлөөлөхөөр оролдсон тухай мэдээлснээр хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Өнөөдөр болох шүүх хурлыг Б. Батболор, Х. Одбаяр, Д. Доржсүрэн нарын шүүгчид явуулах бөгөөд Улсын яллагчаар Б. Хурц ажиллаж шүүх хуралд 10 хүн гэрчээр оролцоно.

Н. Түвшинбаярын өмгөөлөгчөөр Л. Данзанноров, Э. Шинэцэцэг нар ажиллаж байгаа бол О. Санчирбал, Б. Бат-Ерөөлт, О. Даваажаргал, Т. Баасанжаргал нар хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллах юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.