Ардчилсан нам NOWAR жагсаалыг дэмжиж байгаагаа мэдэгджээ

 Ардчилсан нам NOWAR жагсаалыг дэмжиж байгаагаа мэдэгджээ

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо өчигдөр (2002.05.11) хуралдаж, Үндэсний бодлогын хорооны гишүүний (ротаци) сонгуулийг тавдугаар сарын 12-29-ний хооронд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Үүнтэй холбогдуулан тус намаас дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд: Ардчилсан нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлэх, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам юм.

Хүний эрхийг дээдлэгч Ардчилсан нам, Үндсэн хууль болон намын үзэл баримтлалын хүрээнд ардчилсан зарчмаар биш хүч түрж асуудлыг шийдэж байгаа үзэгдлийг эсэргүүцэж буй NOWAR жагсаалыг санаачилсан залуучуудыг дэмжиж байгаагаа үүгээр мэдэгдье гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.